MMSE training center
MMSE Training Center нь 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл ахуйн төвөөс батлагдсан хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н сургалтыг явуулж байна.
ХАБЭА-н сургалт
НИЙТ АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ
Сургалтын тойм
Энэхүү сургалт нь ажлын байранд учирч болзошгүй эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба ажлын байран дээрх эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, холбогдох хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдлэг олгоно.
Сургалтын зорилго
Ажилчдын аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх.
Зорилтод бүлэг
Хөдөлмөр эрхэлж буй хүн бүхэн.
Сургалтын арга барил
Нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараах сургалтын аргуудаас бүрдэнэ.
- Лекц
- Семинар, илтгэлүүд
- Бүлгийн хэлэлцүүлэг
- Даалгавар
- Кейс судалгаа ба функциональ дасгалууд
Сургалтын агуулга
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт
- Хөдөлмөрийн тухай хууль
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
- Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт
- Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин
- Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ
- Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, бууруулж арилгахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо
- Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, практик дадлага
- Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал
- Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
- Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт
- Rio Tinto-н /Олон улсын/ болон Оюутолгойн аюулгүй ажиллагааны дүрэм журам