MMSE training center
MMSE Training Center нь 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл ахуйн төвөөс батлагдсан хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н сургалтыг явуулж байна.
Uncategorized
Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Хязгаарлагдмал орчны сургалт нь аюул, эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан
хязгаарлагдмал орон зайд аюулгүй нэвтрэх ур чадвар, аргачлалыг тодорхойлсон сургалт юм.
Хязгаарлагдмал орчин гэдэгт нүх, танк, худаг, ариутгах татуурга, хонгил, хоолой, бойлер, силос
гэх мэт багтдаг.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалтад хамрагдагсад дараах чадварыг олгох зорилготой болно.
- Хязгаарлагдмал орчинд нэвтэрч ажлын үед учирч болох аюулыг тодорхойлох
- Хязгаарлагдмал орчинд ажиллахад зайлшгүй шаардлагатай аюулгүй ажиллагааны шаардлагуудыг мэдэх
- Хязгаарлагдмал орчинд нэвтрэгчийн хүний үүрэг, хариуцлагыг тодорхойлох
- Агаарын найрлагын тест хийх, агаарын найрлагын тест хийх шаардлагыг тодорхойлох
- Агаар найрлагын тестийн үр дүнг харгалзан зөвшөөрөгдөх түвшинг тодорхойлох
- Хязгаарлагдмал орчинд хэрэглэгдэх аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийг тодорхойлох, зөв ашиглаж сурах
- Яаралтай байдлын үед бэлэн байдлын ажилтан хийх ёстой арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх ур чадварыг олгоход оршино.
Зорилтод бүлэг:
Хязгаарлагдмал орчинд нэвтэрч, ажил гүйцэтгэх шаардлагатай хүмүүст зориулагдсан болно.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь онол, практик гэсэн 2 хэсэгтэй.
Онол хэсэг: PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан
шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн
туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог
дэмжих болно.
Практик хэсэг: Бүх сургалтад хамрагсдыг шаардагдах хэрэглэгдэхүүнээр хангах ба сургалтын
практик дадлагын талбайд дуурайлган хийсэн хязгаарлагдмал орчинд нэвтрүүлж, онолын
мэдлэгийг баталгаажуулна.
Сургалтын агуулга:
- Хязгаарлагдмал орчны тодорхойлолт, аюулууд
- Хязгаарлагдмал орчинд мөрдөх аюулгүй ажиллагааны журам
- Хязгаарлагдмал орчны аюулыг илрүүлэх, хяналт тавих арга хэмжээ
- Хязгаарлагдмал орчинд нэвтрэх, ажиллах зөвшөөрөл олголт
- Хязгаарлагдмал орчны агаарын бохирдлын шинжилгээ, хяналт. Агаарын мониторингийн төхөөрөмж
- Хязгаарлагдмал орчны цэвэрлэгээ ба ариутгал. Хязгаарлагдмал орчны агааржуулалт
- Хязгаарлагдмал орчинд ашиглах аюулгүйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл
- Зөөврийн цахилгаан төхөөрөмж, шингэн болон хийт төхөөрөмжийн ашиглалт
- Хязгаарлагдмал орчинд ажиллах болон аврах багт тавигдах шаардлага, гүйцэтгэх үүрэг
- Хязгаарлагдмал орчинд нэвтэрч ажиллах ажилтнуудад хийх сургалт
Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Уг сургалтаар ажилтан болон ажил олгогч нарт МУ-ын хууль, дүрэм журам, хувийн хамгаалах
хэрэгсэл ашиглалт, зориулалт, өндрийн аюул эрсдэл, хяналтын талаар дэлгэрүүлэн судлах болно.
Сургалтын зорилго:
Сургалтын зорилго нь сургалтад хамрагдагсдад өндрийн эрсдэлийг бууруулах, аюулыг арилгах,
тохиромжтой хяналтын арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх зэрэг өндөрт ажил гүйцэтгэхэд
мэдэх шаардлагатай зайлшгүй алхмуудад сургахад оршино.
Зорилтод бүлэг:
Өндөрт ажил гүйцэтгэдэг болон өндөрт гүйцэтгэх ажилд хяналт тавьж ажилдаг хүн бүхэнд.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь онол, практик гэсэн 2 хэсэгтэй. Онол хэсгийг PowerPoint танилцуулга, видео
бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг
сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн туршлагыг олж авахын тулд харилцан яриа,
хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог дэмжих болно.
Практик хэсгийг бүх сургалтад хамрагсдыг хэрэглэгдэхүүнээр хангах ба 3 хүнтэй багт хуваарилан
дадлага ажлын талбайд багшийн хяналтын доор өгөгдсөн ажлыг өндөрт гүйцэтгэх. Нэмэлт хувийн
хамгаалах хэрэгслийн сонгох, өөрт тохируулах, ажлын талбайг тусгаарлах, хяналтыг хэрэгжүүлэх.
Сургалтын агуулга:
- Өндөрт ажиллах үеийн аюултай хүчин зүйлс, тэдгээрийг таньж илрүүлэх арга
- Өндрийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх
- Өндрөөс унахаас сэргийлэх хэрэгсэл, үзлэг шалгалт
- Суурин бэхэлгээтэй ажлын тавцан, сагстай өргөгч, өргөх хайрцгийг аюулгүй ашиглах
- Барилгын шат, задгай ирмэгийн хамгаалалт, хязгаарлах хэрэгсэл ба унахаас хамгаалах систем
- Өндрөөс унаж болзошгүй биетийг хянах
- Өндөрт гүйцэтгэх ажлыг багасгах инженерийн шийдэл, цогц арга хэмжээ
- Өндөрт аврах ажиллагаа явуулах
Өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Энэхүү сургалт нь өргөх зөөх тээвэрлэх механизмыг эзэмшдэг, ажиллуулдаг, өдөр тутмын ажиллагаанд нь хяналт тавьж аюулгүй ажиллагааг хариуцдаг ажилтнууд болон өмчлөгч нарын үндсэн үүрэг болон ӨЗТМ-тай харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааг тодорхойлдог.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалтын зорилго нь ӨЗТМ-ийн төрлүүд, тоног төхөөрөмжийг сонгохдоо анхаарах хүчин зүйлүүд, механик өргөх үйл ажиллагаатай холбоотой аюулууд болон эдгээр үйл ажиллагаанд оролцох үүргүүдийн талаар мэдлэг олгоход оршино.
Зорилтод бүлэг:
Энэхүү мэдлэг олгох сургалт нь үйлдвэрлэлийн салбарт ӨЗТМ-ийн үйл ажиллагаанд оролцож буй
бүх ажилтнуудад зориулагдсан болно. Үүнд:
- ХАБЭА-н Аудитор
- ХАБЭА-н ажилан
- ХАБЭА-н сургалтын ажилтнууд
- ӨЗТМ-ийг ашигладаг эсвэл өргөх төхөөрөмжийг удирддаг ажилчдыг шууд болон шууд бусаар хариуцдаг хэн бүхэн
Сургалтын арга барил
ӨЗТМ-ийн үйл ажиллагаа, дүрэм журам, засвар үйлчилгээний сургалтын хөтөлбөр нь дараах сургалтын аргуудаас бүрдэнэ.
- Лекц
- Семинар, илтгэлүүд
- Бүлгийн хэлэлцүүлэг
- Даалгавар
- Кейс судалгаа ба функциональ дасгалууд
Сургалтын агуулга:
- ӨЗТМ –ын нэр төрөл, бүтэц зохион байгуулалт, онцлогууд
- ӨЗТМ-ын аваар ослоос хамгаалах хэрэгслүүд тэдгээрт тавих хяналт
- Оосорлох хэрэгслүүд, тэдгээрт тавигдах шаардлага, хяналт
- Үйлдвэрлэлд ӨЗТМ ашиглах үеийн аюулгүй хүчин зүйлүүд, эрсдэлийн үнэлгээ
- ӨЗТМ-ын техникийн байдал, аюулгүй ажиллагааг хянах техник технологи, түүний хэрэглээ
- ӨЗТМ-ын аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг, техник зохион байгуулалт, засвар угсралт
- ӨЗТМ-ын засвар угсралтын ажлын төлөвлөлт зохион байгуулалт, засвар угсралтын ажлын дараах хяналт
- ӨЗТМ-ын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа