MMSE training center
MMSE Training Center нь 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл ахуйн төвөөс батлагдсан хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н сургалтыг явуулж байна.
special training mn
Цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Цахилгаан байгууламж ба түүний хамгаалалтын бүсэд ажил, үүрэг гүйцэтгэх иргэн, ажилтны аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, үзлэгийг зохион байгуулах үеийн дэг, горим, ажиллах журмын талаарх ойлголтыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
Сургалтын зорилго
Энэхүү сургалтад хамрагдагсад дараах чадварыг олгох зорилготой болно.
- Цахилгааны аюулгүй ажиллагааны тухай үндсэн ойлголт
- Цахилгааны аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээний ерөнхий ойлголт
- Цахилгааны аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээний ерөнхий ойлголт
- Цахилгааны аюул, ослыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх үндсэн ойлголт
- Цахилгааны аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журмын талаарх ерөнхий мэдлэг
- Цахилгааны аюулгүй ажиллагааг хангаж, заавар зааварчилгааны шаардлагыг биелүүлж ажиллах чадвар
- Цахилгааны аюул осол, аюултай байдалд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхитэй оролцох хандлага
Зорилтод бүлэг
Цахилгаан байгууламжид ажилладаг, цахилгааны бүх төрлийн ажил хийдэг хүмүүст зориулагдсан болно.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь онол, практик гэсэн 2 хэсэгтэй.
Онол хэсэг: PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог дэмжих
Сургалтын агуулга:
- Цахилгааны аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам
- Цахилгааны аюул, ослыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн зарчим
- Цахилгааны аюулгүй ажиллагааны тухай үндсэн ойлголт
- Цахилгааны аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ
- Цахилгааны аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээ
- Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
Барилгын аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Барилгын аюулгүй ажиллагааны сургалтанд ажилчдыг барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах, эрсдэл бүхий барилга байгууламжид ажиллахдаа аюулгүй ажиллагааны хяналтын арга хэмжээ авах, хүчдэлтэй тоног төхөөрөмжид, барилгын ажлын явцад ажилчдыг хамгаалах хэрэгслийг тогтмол, зөв хэрэглэхэд чиглүүлнэ.
Сургалтын зорилго:
Энэ сургалтын зорилго нь оролцогсдод дараах мэдлэг, ур чадварыг олгоход оршино.
- Барилгын ажлын байран дахь аюулыг ойлгох, үнэлэх
- Барилгын аюул/ эрсдэлийг удирдах хяналтыг хэрэгжүүлж сурах
- Барилгын талбайд гүйцэтгэх эрсдэлтэй үйл ажиллагаанд аюулгүй ажиллах арга барилд суралцах
- Барилгын аюулгүй ажиллагааны ажилтан, ахлах ажилтан, ажилчдын үүрэг хариуцлагыг ойлгох
- Барилгын талбайн ажлын аюулын дүн шинжилгээ (JHA) / тодорхойлох, эрсдэлийн үнэлгээний (RA) ач холбогдлыг ойлгох
- Toolbox Talks, ажлын товч танилцуулгын ач холбогдлын ойлгох, сургах
Зорилтод бүлэг
Барилгын талбайд ажил гүйцэтгэдэг болон барилгын талбайд гүйцэтгэх ажилд хяналт тавьж ажилдаг хүн бүхэнд.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог дэмжих болно.
Сургалтын агуулга
- Барилгын ажлын талбайн аюулгүй ажиллагааг хангах ажлын зохион байгуулалт, үндсэн шаардлагууд
- Аюулыг илрүүлэх, хяналт тавих арга хэмжээ
- Тээвэрлэх, өргөн тээвэрлэх ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага
- Цахилгаан ба хийн гагнуур, хийгээр зүсэх ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага
- Нураалт, буулгалтын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Газар шорооны ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Өрөмдлөгийн ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Зуурмаг бэлтгэх ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Угсралтын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Өндрийн ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Заслын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Мужааны ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Тусгаарлалтын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Дээврийн ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Инженерийн шугам сүлжээ, байгууламжийн ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Тоноглол ба хоолой турших ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Цахилгаан монтаж, тохируулга, холбоо дохиоллын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
- Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн талаарх сургалт, зааварчилгаа
Тээврийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Тээврийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл нь замын зураг төсөл, Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөнд оролцогчдын зан байдал, ослын үед хариу арга хэмжээ авах хугацаа зэрэг олон төрлийн нөхцөлүүдтэй холбоотой байдаг. Тиймээс үр дүнтэй тээврийн аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулахад олон талт арга байдлыг шаарддаг.
Сургалтын зорилго
Энэхүү сургалтын зорилго нь тээврийн салбарын мэргэжилтэнүүдэд аюулгүй ажиллагааны мэдлэг, тээвэрлэлтийн бүх үе шат бүрд мөрдөгдөх дүрэм журам, зааварчилгаа, түүнийг зөв үр дүнтэй хэрэгжүүлэх бодит ур чадвар олгоход оршино.
Зорилтод бүлэг
Энэхүү сургалт нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог хөдөлмөр эрхлэгч хүмүүст /жолооч, зохицуулагч, төлөвлөгч гэм мэт/ зориулагдсан болно.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог дэмжих болно.
Сургалтын агуулга
- Ачаа тээвэрлэлтэнд тавигдах үндсэн шаардлага, нөхцөл. Аюулгүй ажиллагааны холбогдох хууль эрх зүйн баримт бичиг
- Тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага
- Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт. Хөдөлгөөн эхлүүлэх, парклах, ачаа ачих үеийн аюулгүй ажиллагаа
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн болон ажиллах чадварын хяналт. Засвар үйлчилгээний ажлын аюулгүй ажиллагаа
- Ажилтны эрүүл мэндийн үзлэг, анхны тусламж
Анхны тусламж сургалт
Сургалтын тойм
Энэхүү сургалт нь төрөл бүрийн гэмтэл, өвчлөл, эрүүл мэндтэй холбогдолтой эрсдэлийг үнэлэх, осол гэмтлийн үед / зүсэгдэх, түлэгдэх, шалбарах гэх мэт ажлын байранд түгээмэл үүсдэг осол, гэмтэл мөн осолдогчийн амь насанд халтай гэмтэл бэртэл/ авах хариу арга хэмжээний талаар сургалтанд оролцогчдод мэдээлэл, мэдлэг олгоно.
Сургалтын зорилго:
Энэ сургалтын зорилго нь оролцогсдод эмнэлгийн мэргэжилтнүүд ослын газар ирэх хүртэлх хугацаанд осолдогчийн амин үзүүлэлтийг тогтвортой нөхцөлд байлгах ур чадварт суралцахад оршино.
Зорилтод бүлэг
Барилга, уул уурхай, үйлдвэр болон бусад бүх төрлийн хөдөлмөр эрхлэгчид
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь онол, практик гэсэн 2 хэсэгтэй. Онол хэсгийг PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог дэмжих болно.
Практик хэсгийг бүх сургалтад хамрагсдыг хэрэглэгдэхүүнээр хангах ба 2 хүнтэй багт хуваарилан ослын газрын аюулыг дүгнэх хариу арга хэмжээний жүжигчилсэн тоглолт зохион байгуулна. Мөн мулаж дээр зурх судасны сэхээн амьдруулах, гурвалжин боолт хийх, чиг тавих зэрэг практик ажлыг явуулна.
Сургалтын агуулга:
- Өвчтөний биеийн байдлыг үнэлэх үндсэн үнэлгээний зарчим (АВСD-primary survey), амилуулах суурь тусламж
- Өвчтөний биеийн байдлыг үнэлэх лавшруулсан арга (secondary survey)
- Яаралтай тусламжийн эрэмбэлэн төрөлжүүлэлт
- Хүнд өвчтөний биеийн байдлыг мэдээлэх зарчим, ЯТ-ийн дуудлага өгөх, хүлээн авах дэслэл, олон улсын ISBAR зарчим
- Яаралтай тусламжийн өрөө, цүнх, иж бүрдэл, эмүүдийг хэрэглэх
- Амьсгалын зам чөлөөлөх хэрэглэлүүдийн тусламжтай АЗ чөлөөлөх аргууд, гар амьсгуураар амьсгалуулах аргачлал
- Осолдогчдод тусламж үзүүлэх АВСDE дэслэл
- Дефибрилляци хийх аргачлал
- Өвчтөнийг ослын бүсээс холдуулах, хүнд өвчтөний тээвэрлэлт
Галын аюулгүй байдлын сургалт
Сургалтын тойм
Галын аюулгүй байдлын сургалт нь ажлын байран дахь галын аюулын талаарх мэдлэгийг
дээшлүүлэх, галын ослын үед хэрхэн аюулгүй ажиллах, тэр дундаа гал унтраагуурыг зөв сонгох,
ашиглахад чиглэгдсэн болно.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалтын зорилго нь ажилтнуудыг галын аюулгүй байдлын арга хэмжээнд сургах, мэдлэг ур
чадвар олгоход оршино.
Зорилтод бүлэг:
Хөдөлмөр эрхэлж буй нийт ажилчид
Сургалтын арга барил
Ил уурхайн аюулгүй ажиллагааны сургалт нь дараах сургалтын аргуудаас бүрдэнэ.
- Лекц
- Семинар, илтгэлүүд
- Бүлгийн хэлэлцүүлэг
- Даалгавар
- Кейс судалгаа ба функциональ дасгалууд
Сургалтын агуулга:
- Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм, журам
- Байгууллагын галын аюулгүй байдлыг тодорхойлох шаардлага, норм, норматив. Гал түймрийн улсын хяналт
- Байгууллагын гал түймрийн эрсдэлийг үнэлэх арга зүй, Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ.
- Аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал.Галын аюулаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний үүрэг (ажилтан албан хаагчид,үйлчлүүлэгч иргэдийг нүүн шилжүүлэх ажиллагаа), аюулгүй ажиллагаа.
- Галын аюулын зарлан мэдээллийн систем, холбоо зохион байгуулалт
- Төрөл бүрийн гал түймрийг унтраах арга зүй (Шатамхай хий, шингэн, хатуу бодис материал,цахилгаан эрчим хүчний барилга, тоног төхөөрөмж, үйлдвэр, үйлчилгээний газар, албан тасалгаа, гэр, байшин). Гал унтраагуурын төрөл, ашиглалт. Утаат орчинд анхаарах асуудал*
- Түлэгдэлт ба угаарын хийд хордолтын тухай ойлголт, түүнд үзүүлэх анхны тусламж
Ил уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Энэхүү сургалт нь гадаргын буюу ил уурхайн бүсэд ажиллах үеийн аюул, эрсдэлийн ерөнхий ойлголтыг тодорхойлсон ба ил уурхайд ажиллах аюулгүй ажиллагааны талаарх ерөнхий ойлголтыг өгнө. Мөн Монгол улс болон олон улсын ил уурхайн аюулгүйн ажиллагааны стандарт, холбогдох дүрэм журмийн дагуу аюул, осолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зарчмын талаар мэдлэг олгоно.
.
Сургалтын зорилго:
Ил уурхайн ажилчдад аюулгүй ажиллагааны мэдлэг ур чадварыг олгоход оршино.
Зорилтод бүлэг:
- ХАБЭА-н Аудитор
- ХАБЭА-н ажилтан
- ХАБЭА-н сургалтын ажилтнууд
- Ил уурхайн ажилчид эсвэл ил уурхайн удирдлагыг хариуцан ажилладаг хэн бүхэн
Сургалтын арга барил
Ил уурхайн аюулгүй ажиллагааны сургалт нь дараах сургалтын аргуудаас бүрдэнэ.
- Лекц
- Семинар, илтгэлүүд
- Бүлгийн хэлэлцүүлэг
- Даалгавар
- Кейс судалгаа ба функциональ дасгалууд
Сургалтын агуулга:
- Ил уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
- Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой хууль, дүрэм, журам, стандарт
- Ил уурхайн өрөмдлөгийн ажлын аюулгүй ажиллагаа
- Ил уурхайн тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа
- Ил уурхайн ухаж ачих ажлын аюулгүй ажиллагаа
- Ил уурхайн тээврийн ажлын аюулгүй ажиллагаа
- Овоолгын ажлын аюулгүй ажиллагаа
- Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн зөөвөр, нүүдлийн аюулгүй ажиллагаа
- Уурхайн мөрөгцөг, овоолгын гулсалт нуралтаас үүдэх аюулгүй ажиллагаа
- Уурхайн ус таталт, шүүрүүлэлтийн ажлын аюулгүй ажиллагаа
- Уурхайн гал, тэсэрч дэлбэрэх бодисын аюулгүй ажиллагаа
Далд уурхайн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Энэхүү сургалтаар далд уурхайн олголт, үйл ажиллагааны онцлог болон аюул, эрсдэлийн талаар
дэлгэрэнгүй мэдээлэл, ур чадвар олгох болно.
Сургалтын зорилго:
Ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, аливаа осол гэмтэл, гэнэтийн өвчлөлтүүдийн
үед хамгийн ойр байгаа хүн осолдогчид анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадвар,
дадал, хандлагыг бий болгох зорилготой.
Зорилтод бүлэг:
Далд уурайд орж ажил гүйцэтгэх ажилтан, далд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах хүн
Сургалтын арга барил
Ил уурхайн аюулгүй ажиллагааны сургалт нь дараах сургалтын аргуудаас бүрдэнэ.
- Лекц
- Семинар, илтгэлүүд
- Бүлгийн хэлэлцүүлэг
- Даалгавар
- Кейс судалгаа ба функциональ дасгалууд
Сургалтын агуулга:
- Далд уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
- Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой хууль, дүрэм, журам, стандарт
- Далд уурхайн өрөмдлөгийн ажлын аюулгүй ажиллагаа.
- Далд уурхайн тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа
- Далд уурхайн ухаж ачих ажлын аюулгүй ажиллагаа
- Далд уурхайн тээврийн ажлын аюулгүй ажиллагаа
- Уурхайн өргөн тээвэрлэх машины аюулгүй ажиллагаа
- Туслах ажлын аюулгүй ажиллагаа
- Нуралт, цөмрөлтөөс үүсэх аюул. Урьдчилан сэргийлэх, мониторинг хийх
- Далд уурхайн агааржуулалт. Хортой хийн аюулгүй ажиллагаа
- Гүний усны аюулгүй ажиллагаа
- Гал, тэсрэх дэлбэрэх бодисын аюулгүй ажиллагаа
Тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
Сургалтын тойм
Машины аюулгүй байдлын зарчим, Машины үйл ажиллагаатай холбоотой бусад аюул, Машин
механизмын хамгаалалт, Машин механизмын аюулгүйн төхөөрөмж, Төлөвлөсөн засвар үйлчилгээ
зэргийг тодорхойлсон, ур чадвар, аргачлалыг сургалт юм.
Сургалтын зорилго
Энэхүү сургалтын зорилго нь тоног төхөөрөмжтэй харьцаж ажил гүйцэтгэдэг мэргэжилтнүүдэд
тоног төхөөрөмжөөс үүдэлтэй аливаа аюулаас хамгаалах, ажлын байран дахь машин, тоног
төхөөрөмжийн ашиглалтаас үүдэлтэй осол, гэмтэл, эрүүл мэндийг сөрөг нөлөөллөөс урьдчилан
сэргийлэх мэдлэг ур чадварыг олгоход оршино.
Зорилтод бүлэг:
Энэхүү сургалт нь тоног төхөөрөмжтэй шууд болон шууд бусаар харьцаж ажилладаг хөдөлмөр
эрхлэгч хүмүүст /тоног төхөөрөмжийн оператор/ зориулагдсан болно.
Сургалтын арга барил
Энэхүү сургалт нь PowerPoint танилцуулга, видео бичлэгийг ашиглан явуулна. Мөн Кейсийн задлан
шинжилгээний аргыг ашиглан сургалтын үр дүнг сайжруулна. Оролцогчид болон бүлгийн хувийн
туршлагыг олж авахын тулд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар идэвхтэй оролцоог
дэмжих болно.
Сургалтын агуулга:
- Тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн эрсдэл, эрсдэлээс сэргийлэх дүрэм, журам, стандарт
- Машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, үндсэн ашиглалт, аюулгүй ажиллагаа
- Машин тоног төхөөрөмжтэй ажиллах үед гарах зөрчил
- Машин тоног төхөөрөмжийн техник, ашиглалтын аюулгүй ажиллагааны хяналт, эрсдэлээс сэргийлэх